top of page

Үр бүтээлтэй байх 10 арга

Wave
Amu post (4).png

Mogi Baatar

Jul 27, 2021

Тэгвэл та ганцаараа бишээ. Гэхдээ үүнийг өөрчилж болно. Бид өнөөдөр танд үр бүтээлтэй ажиллах шалгарсан 10 аргыг олж цуглуулаад хүргэж байна. Хэрэгжүүлээд үзээрэй, та өөрчлөлтийг харах болно!

1) Одоо хий.
"Ажлаа амжуулж дуусгах" номын зохиолч Давид Аллен хэлэхдээ "хэрвээ та үр бүтээлтэй байя гэвэл хийх гэснээ яг одоо л хий" гэж бичжээ. Тэгэхээр хийх гэснээ одоо л хий!

2) Зорилгоо гарга.
Зорилгогүй бүү амьдар. Үр бүтээлтэй байя гэвэл зорилготой бай.

3) Зөв хоолло. Өглөөний цайгаа ууж хэвш. Хэт орой болсон хойно хоол бүү ид. Эрүүл хоол ид.

4) Дасгал хий. Дасгал хийх боломжгүй газар амьдараг бол аль болох сайн алх. Хэт их удаан битгий суу. Байн байн бос. Гэрээ сайн цэвэрлэ.

5) Өөртөө болон бусдад чин сэтгэлээсээ анхаарал тавь. Хүн өөртөө анхаарал тавихад өөртөө итгэх итгэл өсдөг. Бусдад чин сэтгэлээсээ анхаарал тавихад таны бусадтай харилцах харьцаа сэргэж таны амьдралаас авах сэтгэл ханамж хүртэл өсдөг.

6) Хангалттай унтаж бай. Зарим хүмүүс 4, 5 цаг унтаад их зүйлс бүтээлээ гэдэг. Тэдний ихэнх нь худлаа хэлж байгаа юм шүү. Шинжлэх ухаан, судлаачид хангалттай унтах хүний эрүүл мэнд болон бүтээлч байдалд маш эерэг нөлөөтэйг эрт баталсан.

7) Ейзенховер матриксыг хэрэглэж сур. Ейзенховер матрикс гэдэг нь АНУ-ын нэг ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн томьёолол юм. Түүний баримталж ирсэн нэг дүрэм нь "чухал зүйлс" "хурдан зүйлс" хоёрын "чухал зүйлсийг" нь эхэлж хийж бай гэдэгт байдаг юм. Ажлын чинь хамт олон чамд олон "хурдан хий" гэсэн зүйлс ширээн дээр чинь тавиад хийж байгаа зүйлсээс чинь холдуулж болно. Гол нь та өөрөө тэр дундаас чухал зүйлсийг олж хараад хийж эхлээрэй.

8) Үгүй гэж хэлж сур. Хүн болгонд та за гэж хэлэн өөртөө хэт их ажил хураах шаардлагагүй. Заримдаа чадахгүй зүйлдээ үгүй гэж хэлж байгаарай. Үүний оронд чадах зүйлдээ за гэж хэлээд чанартай гүйцэтгэсэн нь дээр шүү.

9) Аль болох автоматжуул. Имэйл фолдероо автомат болго. Үйлчлүүлэгчиддээ автоматаар хариу бич. Календарь, Имэйлийнхээ тохируулгыг хүртэл автомат болгож ажлаа хөнгөвчил.

10) Анхаарал сарниулах зүйлсийг багасга. Утасгүйгээр бидний ертөнцийг төсөөлөхийн аргагүй, гэвч утас бол таны анхаарлыг сарниулж үр бүтээлтэй байх боломжийг маш их багасгаж байна. Нөүтификэйшн/notification/ буюу мэдэгдэл өгөх тохиргоог утсан дээрээ түр унтраах бол маш тохиромжтой арга.

Амьдралаа та өөрөө эерэгээр өөрчлөх боломж бий! Амжилт хүсье!

bottom of page