ХАМТЫН АЖИЛЛАГАА

Recent Visitors

-
Гишүүн бизнес эрхлэгчид болон компаниуд хоорондоо хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна АНУ-ын Засгийн газар болон бусад нөлөө бүхий хувь хүн, ААН-үүдтэй холбоо харилцаа тогтоож, хамтын ажиллагаа бий болгох боломжтой.
-
Та бусад гишүүн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг 10 хүртэлх хувийн хөнгөлөлттэй авч, холбооны гишүүний давуу эрхтэй болно.
-
Гадаадад бизнес эрхэлж буй Монголчуудад сар бүр хоёроос дээш удаа зөвлөгөө өгч, сургалт, уулзалтыг зохион байгуулж шаардлагатай бизнес сэдвүүдээр мэдлэг, мэдээлэл хүргэх
-
Группээр эсвэл ганцаарчилсан байдлаар менторшип хөтөлбөр хүргэх
-
Монголын бизнес эрхлэгчдийн зарим боломжит бүтээгдэхүүнийг, Америкийн зах зээлд гарахад нь дэмжин туслах
-
Монголын бизнес эрхлэгч зарим бизнесүүдийг Америкт бизнес эрхэлж буй Монголчуудтай хамтран ажиллаж, хамтдаа хѳгжих боломжийг олгоход санаа тавин ажиллах
-
Мэргэжлийн багаар дамжуулан Америк болон Монголд бизнесийн талаар сургалт зохион байгуулах, онлайн хэлбэрээр сургалтуудыг явуулах, тодорхой байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг явуулна.