top of page
Above the Clouds

Зөвлөх Хөтөлбөр

GMA Зөвлөх Хөтөлбөр нь залуучууд болон ажил мэргэжлийнхээ (career) хувьд  ид дундаа явж буй хүмүүст зориулж мэргэжлийн салбартаа амжилт гарган явж байгаа зөвлөгч нараас өөрсдийн ажил мэргэжил дээр үндэслэн мэргэжлийн зөвлөгөө, заавар, дэмжлэг болон удирдамжийг өгдөг сургалтын үйл ажиллагаа юм. Энэхүү Хөтөлбөр нь тухайн сурагчийг (mentee) ажил олгогч болон Захиралуудтай холбож өгдөг. Мэргэжлийн дадлага нь тухайн дадлагажигчийг ажиллах бизнесс байгууллагуудтай нь холбож өгдөг давуу талтай.

Oogii pic.jpg

Хөтөлбөрийн мэдээлэл

GMA Зөвлөх Хөтөлбөр нь авьяас чадвар болон идэвхи зүтгэлээр дүүрэн хүмүүсийг хамтад нь цуглуулдаг! Энэ хөтөлбөрийн гишүүд болох төрөл бүрийн ажил мэргэжлийн зэрэглэлтэй сурагч нар нь өөрсдийн ур чадвараа нэмэгдүүлэхээс гадна өөрсдийн мэргэжлийн салбараа давхар хөгжүүлэх томоохон хөдөлгөөний нэг хэсэг болох юм. Суралцагч нар нь ерөнхийдөө залуучууд болон ажил мэргэжлийн дунд шатныхан байх бөгөөд салбартаа туршлагажсан мэргэжлийн зөвлөгч нараас ур чадвар болон ажлын  байрны талаарх зөвлөгөөг авах болно.  Мэргэжлийн салбарт зөвлөгөө өгснөөр зөвлөгч нар нь давхар өөрсдийн заах арга зүй болон удирдах ур чадвараа хөгжүүлэх боломжтой.

 

Бид цаашдаа илүү олон зөвлөгч болон сурагч нарыг хооронд нь холбох болно. Ингэхийн тулд та одоогийн GMA-н гишүүн байх эсвэл өмнө нь хамрагдаж байсан байх.

Above the Clouds

Зөвлөх: гэж яг юу болох?

 

Зөвлөх гэдэг нь өөрсдийн ажил мэргэжлийн салбарт амжилттай яваа арвин мэдлэг, ур чадвар болон туршлагаа бусдад зааж сургах, тэдний ажил амьдралыг дээшүүлэхэд удирдамж өгөх үйл явц юм.

 

 

Гэхдээ энэ нь хоёр хүний хоорондын нягт харилцаа холбоо бөгөөд үүгээрээ дамжуулан туршилт, заавар болон ур чадвараа харилцан хөгжүүлдэгээрээ  бусад сургалтын үйл ажиллагаанаас өөр байдаг​

lil cuz.jpg

Сурагчдад очих ашиг тус

Сурагч буюу зөвлөгөө авагч нар нь өөрсдийн ажил мэргэжлийн зүг чигээ олох, ур чадвараа хөгжүүлэх боломжтой. Танд зөвлөж байгаа Зөвлөгчийн өгч буй хичээлүүд, холбоо харилцаанууд болон боломжууд нь юугаар ч үнэлэшгүй юм. Энэхүү хөтөлбөрт сууснаар та:

 

  • Өөрийн итгэл үнэмшилээ дээшлүүлэх болон харилцаагаа хөгжүүлэх ур чадварыг сурах

  • Тухайн салбар дахь өөр төрлийн ажил мэргэжлийн талаар мэдэж авах

  • Өөрийнхөө ойлголтоос илүүтэйгээр мэргэжлийн хүмүүсээс нь  зөвлөгөө авах

  • Асуудлыг шийдэх болон боломжийг ирэлхийлэх заавар зөвлөгөөг авах

  • Санал бодлыг хэрхэн хүлээж авах, ялангуяа харилцаа холбоо, удирдлага болон техник тал дээр

  • Мэргэжлийн цар хүрээгээ тэлэх

Above the Clouds

Зөвлөхийн ашиг тус

Зөвлөгч нар нь сурагч нарын ажил мэргэжилд чухал өөрчлөлт авчирч чадхаас гадна магадгүй өөрсдийн амьдралаа ч сайнаар өөрчлөх боломжтой! Та өөрийн ажил мэргэжлийн салбарт олж авсан мэдлэг болон гаргасан амжилтаа бусад залуу сурагч нартай хуваалцахаас гадна тэдний ирээдүйд амжилт гаргах хөтөч нь болох юм.

 

  • Өөрийн мэдлэг туршлагаа ашиглан мэргэжлийн салбартаа дараа үеэ бэлдэх

  • Өөрийн заах болох удирдах чадвараа улам их хөгжүүлэх

  • Идэвхигүйгээс идэвхитэй сонсож сурах

  • Өөрийн хувь хүний хоорондын харилцаагаа бэхжүүлэх

  • Бусдад өгч сурах –  тухайн байгууллага болон сурагч нарт

228435305_1161303334351300_7378657788715767076_n_edited.png
bottom of page